Н.Дашболдцэцэг "Bikini model" ангилалд алтан медаль хүртлээ

Манай улсад анх удаа дэлхийн хэмжээний, мэргэжлийн бодибилдинг фитнессийн тамирчны эрх олгох "IFBB Pro Qualifier Mongolia" тэмцээн зохион байгуулагдаж байна."Corporate Convention Center"-т өнөөдөр /2019.08.24/ болж байгаа тус тэмцээнээс "Эрхэт Монгол" группын тамирчин, "Голден Жим Өмнөговь" фитнес клубын багш Н.Дашболдцэцэг "Bikini model" /155см/ ангилалд алтан медаль хүртлээ.

Тэмцээн 13 төрлийн ангиллаар явагдаж байгаа бөгөөд жингийн болон ангилал бүрийн аваргуудад “IFBB Pro Card” үнэмлэх олгох юм байна.

Мэргэжлийн тамирчин болж, цаашдаа Mr. Olympia-д оролцохын тулд IFBB Professional League холбооны тэмцээнүүд буюу Pro Qualifier тэмцээнүүдэд оролцон,  тэрхүү мэргэжлийн үнэмлэхийг авах ёстой байдаг аж.


Сэтгэгдэл бичих