Канад улс Монгол Улсад амьдарч байсан найман иргэнд орогнол олгожээ

     Өнгөрсөн долоодугаар сард Турк улсын Засгийн газрын шаардлагын дагуу Монгол Улсад оршин суух эрхийг түдгэлзүүлж, визийг нь цуцалсан найман хүнд Канад улс орогнол олгожээ. НҮБ-ын тусгай мандатын дагуу аюулгүй байдлыг нь хангах нөхцөл байдал үүссэн дээрх найман хүнд Канад улс энэ сарын 11-ний өдөр орогнол олгохыг зөвшөөрсөн байна.

Дээрх найман турк иргэн НҮБ-ын дүрвэгсдийн агентлагт хандан Турк улсад үүсээд байгаа нөхцөл байдлын үүднээс тусгай хамгаалалтад авах өргөдөл гаргасныг хүлээн авсан байна. Турк улсад одоогоос гурван жилийн өмнө 2016 онд болсон төрийн эргэлт хийх оролдлогын дараа 419 гаруй хүнийг өөр улсаас шилжүүлэн аваад байгаа аж.

Өнгөрсөн онд буюу 2018 он долоодугаар сард Монгол дахь турк сургуулийн захирлыг туркийн аюулгүйн албаны ажилчид Турк улс руу шилжүүлэхийг завдахад олон нийт ихээхэн эсэргүүцэж хоёр сарын хугацаанд нутагтаа авч үлдэж чадсан юм. Гэвч Туркийн Засгийн газарт 2018 оны сүүлээр буцаан шилжүүлсэн билээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Tsog - 24.6.129.1382019-08-26 09:53:15

Ashgui de, lalariin ornoos zailj sanaa n amrah bhda