"САЙХАН МЭДЭЭ УНШИХ УУ" ӨНГӨРЧ БУЙ ДОЛОО ХОНОГТ БОЛЖ ӨРНӨСӨН САЙХАН ҮЙЛ ЯВДЛУУД

      Bataar.mn сайт нийгмийнхээ саар муугийн эсрэг нийтлэлийн бодлогоо хатуу зарчимтай байлгадаг ч, сайн сайхныг хөхүүлэн дэмжиж “7 хоногт болж өрнөсөн сайхан үйл явдал”-уудыг тоймлон хүргэдэг билээ. Нийгмийн сүлжээгээр явж буй мэдээллийн дийлэнхийг сөрөг мэдээ мэдээлэл эзэлж буй энэ цагт уншигч та бүхэндээ долоо хоногт болж өрнөсөн сайхан үйл явдлуудыг хүргэж байна.

Өнгөрч буй долоо хоногт салбар салбарын  хүрээнд сайхан үйл явдалууд өрнөлөө

Хотоо цэвэр цэмцгэр байлгах үгүй нь та биднээс л шалтгаална шүү дээ. Тэгвэл Их жанжин Д.Сүхбаатарын талбайн төв цэг болон хөшөөг толийтол нь  цэвэрлэчихсэн байна цаана чинь. Цэвэрлэгээг зориулалтын бодисоор CIF компани Улаанбаатар хот тохижилтын компанитай хамтран зохион байгуулсан гэнэ.

Сүх жанжны талбайг 2013 оноос эхлэн тусгай зориулалтын автомашинаар цэвэрлэдэг болсон. Хамгийн сүүлд 2017 онд төв талбайг цэвэрлэсэн бол одоогоос хоёр сар гаруйн өмнө тэнд зураг дардаг зурагчид өөрсдийн санаачилгаар угаасан гэнэ. Мундаг байгаа биз.

Цэмцийж өглөөдөө хот минь яасан гэж үү ахиад цэвэрлэгээ.

   Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр цэмцгэр дүүрэг” аяны хүрээнд 5 дахь удаагийн бүх нийтийн цэвэрлэгээг маргааш буюу 2019 оны наймдугаар сарын 24-ний Бямба гарагт зохион байгуулахаар болсон гэнэ. Их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчид, хороод дэргэдэх хэлтэс, албад, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж иргэд оролцож нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Сэлбэ голын эрэг дагуу зэрэг хуваарилагдсан байршлуудад хийх гэнэ. Та ч гэсэн идэвхтэй оролцоорой.

Хотынхоо ариун цэвэрт анхаарч байтал манай спортынхон ч долоо хоног болгон сайхан амжилтууд гаргасаар л байна шүү.

Энэ удаад Хонконг дахь Хатан хаан Элизабетын нэрэмжит спортын ордонд энэ сарын 15-наас 19-ний өдрүүдэд болсон Зүүн Азийн 2019 оны Муайтай боксын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд О.Алтанпүрэв дасгалжуулагчтай Монголын баг тамирчид IY байрт шалгарсан гэнэ. Амжилт амжилт. Зун цаг ч сайхан шүү Хөвсгөл яваад л. Нээрээ Засгийн газрын Лхагва гарагийн хуралдаанаар Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгож,  шинээр аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл, газар олгохгүй бөгөөд Азийн хөгжлийн банкны тусламжаар Хөвсгөл нуурын эрэг орчмын дэд бүтцийг шийдвэрлэхээр болсон гэсэн шүү дээ гоё байгаа биз.

Бас нэг сайхан мэдээтэй. 100 айлын зам нээгдсэн юмуу. Хэзээ нээгдэх юм бэ? Гэсэн асуулт зөндөө сонссон. Тэгвэл Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 80 орчим хувьтай өрнөж байгаа юм байна. Авто замыг ирэх аравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулна гэнэ.

Сайхан үйл явдлын тоог манай цагдаагийн алба хаагчид маань нэмлээ. Тухайлбал эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг авч Хан-Уул дүүргийн 11-р дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд самналт хийж байсан цагдаагийн гурван алба хаагч Туул голын усанд осолдож байсан 40 орчим насны эрэгтэй хүнийг амь насыг шуурхай аварсан байна. Усанд осолдож байсан иргэн Чулуун овоо орчмоос усанд унаж улмаар биеэ хамгаалах чадваргүй осголтын байдалтай урсаж байсныг алба хаагчид харж шуурхай ажиллаж уснаас гаргаж анхны тусламж үзүүлжээ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж өөрийн амь насаа үл хайрлан иргэний эрдэнэт амийг аварсан цагдаагийн алба хаагчид болох Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар, цагдаагийн ахмад С.Оргил, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхжин нар ийнхүү шуурхай ажиллажээ.  Баяр хүргэе.

Хичээл орох дөхлөө номын сантайгаа найзлах цаг айсуй. Нэг хөөрхөн, сонирхолтой мэдээ дуулгах уу.

Монголын хүүхдийн урлан бүтээх төв гадаах ногоон цэцэрлэгтээ гудамжны номын сантай болсон гэнэ. Энэ ажлыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны залуучууд санаачилж хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх зорилгоор хийсэн юм байна лээ. Гэхдээ бас гудамжны номын сан маань өөрийн гэсэн журамтай шүү. Журам ёсоор номоо газар дээр нь уншаад, буцааж хийх юм уу түр зээлж өөр номоор сольж авч болох аж. Энэхүү гудамжны номын сан нь үнэгүй үйлчилгээ юм байна. Түүнчлэн хайрцаг эвдэрч хэмхэрсэн байвал засаж сэлбэх хэрэгтэйг журамд дурджээ. Хөөрхөн юмаа. Очиж үйлчлүүлээрэй. Бас эвдэж сүйтгэж болохгүй шүү.

Сүүл мушгисан сайхан мэдээ юу гээч. Монголчууд бидний хамгийн том баялаг болох Ноолуур маань гадаадад үзэсгэлэнд тавигдаад иржээ. Канад улсын Торонто хотноо 8 дугаар сарын 19-21 өдрүүдэд зохион байгуулагдсан “Apparel Textile Sourcing-2019” үзэсгэлэнд Bodio's Mongolian Brand, Cashmere Holding LLC, Saintumen Cashmere LLC, Suvd Cashmere зэрэг 4 үйлдвэрлэгч амжилттай оролцоод ирсэн байна.

Нийгэмд саар муу мэдээл олон байгаа ч. хүүхэд, залуус минь болж бүтэж байгаа зүйлийг нь олж харж, дэмждэг, дуурайдаг, үлгэрлэдэг байхыг хүсье.

www.Bataar.mn                              

Related image

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Bayarlalaa tanai site. iin hamt olond . Amjilt husiye. Iluu olon goyo Mendee medeelel bainga oruulj baigaarai. - 86.9.145.432019-08-24 17:08:39

Thanks for the good news.

baagii - 202.179.24.1572019-08-24 13:39:17

irgedeesee ulger avaad tor zasag saihan ymnuud hiigeesi

Zochin - 66.181.161.1162019-08-24 11:05:12

Aytaihan ym

ххэ - 59.153.87.372019-08-24 10:24:17

хөөрхөн юм бэ хэхэ