Скарлетт Йоханссон хамгийн их орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ


Бизнес мэдээллийн “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг хамгийн их орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг Америкийн Скарлетт Йоханссон тэргүүлжээ. Тэрээр 2018 оны зургадугаар сараас энэ оны зургадугаар сарын хооронд 56 сая ам.доллар цуглуулсан аж.

Скарлетт Йоханссон “Өшөө авагчид: Төгсгөл” (Avengers: Endgame) кинонд тоглон 35 сая ам.доллар, ирэх жил дэлгэцнээ гарах “Хар бэлэвсэн эхнэр”(Black Widow) кинонд тоглон 21 сая ам.доллар авсан байна.

Жагсаалтын хоёрт “Орчин үеийн гэр бүл” (Modern Family) олон ангит телевизийн кинонд тоглодог Колумбиас гаралтай Америкийн жүжигчин Софиа Вергара 44.1 сая ам.долларын, гуравт Риз Визерспун 35 сая ам.долларын орлоготойгоор тус тус бичигджээ.

Топ 10 эмэгтэй жүжигчдийн орлого өнгөрсөн жилтэй харьцуулахад 69 хувиар өсч 314.6 сая ам.долларт хүрсэн ч эрэгтэй жүжигчдийнхээс (588,3 сая ам.доллар).хавьгүй доогуур хэвээр байгаа аж.

Н.Түвшин

 

Сэтгэгдэл бичих