Хүүхдийн урлан бүтээх төвийн гадаа гудамжны номын сан байршуулжээ

Монголын хүүхдийн урлан бүтээх төв гадаах ногоон цэцэрлэгтээ гудамжны номын сан байршуулжээ.

Сүхбаатар дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны залуучууд санаачилж хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх зорилгоор номын санг байршуулсан байна

Журам ёсоор номоо газар дээр нь уншаад, буцааж хийх юм уу түр зээлж өөр номоор сольж авч болох аж.

Энэхүү гудамжны номын сан нь үнэгүй үйлчилгээ юм байна.

Түүнчлэн хайрцаг эвдэрч хэмхэрсэн байвал засаж сэлбэх хэрэгтэйг журамд дурджээ.

 

 


Сэтгэгдэл бичих