Алтай Таванбогдод Олимпийн бамбар бадарлаа

Монгол Японы найрамдал нийгэмлэг өнгөрсөн өдрүүдэд Токио-2020 оны олимпийн бамбарыг Алтай Таванбогдоор аялуулаад иржээ.

Тус нийгэмлэгийн ерөнхийлагч Ц.Сандуйгаар ахлуулсан баг бүрэлдэхүүн олимпийн бамбарыг Монгол Улсынхаа урд, хойд, баруун, зүүн гэсэн дөрвөн цэгт аялуулж, олимпид оролцох тамирчиддаа урам зориг өгч амжилтыг хүсэж байгаа аж.

Энэ үйл ажиллагааг Монголын Триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэгүүд маань хамтран санаачилж, МҮОХ, Япон улсаас манай улсад суугаа Элчин сайдын яам, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр эхлүүлжээ.

Анхны цэг нь Алтай Таванбогд байсан бол дараагийн удаад Хөвсгөл аймгийн Монгол шарын даваа, зүүн цэг болох Дорнод аймгийн Модот хамар уул, урд цэг болох Өмнөговийн Орвог гашуны бор толгойд бамбараа аялуулж олимпизмыг сурталчилхаар төлөвлөөд байна.

Сэтгэгдэл бичих