Баруун дөрвөн замын уулзвар дээр машин шатжээ

Төв зам дээр машин шатсан осол өчигдөр орой болсон байна.

ОБЕГ-ын өгсөн мэдээллээр, Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замын уулзвар орчимд автозамын зорчих хэсэгт иргэн Б-ын “Тоёота prius” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 21-ний 21:14 цагт иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай гурван километр замыг туулан 21:18 цагт очиж, таван минутын дотор галыг унтраасан байна.

Сэтгэгдэл бичих