Улирлын томуу шинэ вирусээр үүсгэгдэх магадлалтай байгааг анхаарууллаа

Улаанбаатар хотод дэлхийн 28 орны 140 эмч, судлаачид, эрдэмтэн докторууд хуралдаж байна . Хил хязгааргүй хэрэн тэнэж байгаа томуу өвчинтэй хэрхэн тэмцэх, яаж хохирол багатай даван туулах талаар хэлэлцэж байна. Энэ удаагийн улирлын томуу шинэ вирусээр үүсгэгдэх магадлалтай байгааг судлаачид хэллээ. Цаг уурчдын мэдээлж буйгаар 9-р сарын сүүлчээр цас орж хүйтрэхийг анхааруулж байгаа.

ДЭМБ-аас томуугийн ид үед биш халдвар эхлэхээс өмнө сургуулийн сурагчдын амралтанд зохицуулалт хийх нь оновчтой болохыг зөвлөж байна. Мөн хүн амынхаа талаас доошгүй хувийг вакцинд хамруулж томуугаас урьдчилан сэргийлэх, хүндрэлээс хамгаалах, вирусын давхар халдвараас сэргийлэхийн тулд эмнэлэгт хэвтэхээс аль болох зайлсхийх талаар эмч мэргэжилтнүүд зөвлөлөө. Тус зөвлөгөөнд гавъяат эмч, академич П.Нямдаваагаар ахлуулсан ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү нарын мэргэжлийн баг оролцож байна. Тэд маань улирлын томуутай "байлдах' гадны туршлага , үндэсний онцлогт тохирсон төлөвлөгөө боловсруулж зөвлөгөөний дараа танилцуула аж.


Сэтгэгдэл бичих