37 насандаа 44 хүүхэд төрүүлсэн Уганда бүсгүй

Мариам Набатанзи Бабирье хэмээх 39 настай Уганда улсад амьдардаг эмэгтэй хэдийнээ 44 хүүхэд төрүүлээд амжжээ.

Энэ хүүхдүүдээс нь зургаа нь нас барж одоо 38 хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд хүүхдүүд нь бүгд нэг эцгийнх гэнэ.

Түүнийг 13 настай байхад нь аав нь айлтай үхэрээр сольсон байна.

Түүний амьдрал бас л сонин.12 настайд нь дөчин настай эр авч суун хуримаа хийснээр хүний эхнэр болж нийт долоон удаа ихэр хүүхэд төрүүлсний дөрвөн удаад нь гурав, гурван удаад нь дөрөв ихэрлэсэн аж. Нэг л эртэй амьдарч хорин таван жилийг аз жаргалгүй,зодууртай үдсэний эцэст нөхөр нь салж явсан бөгөөд жилдээ нэг л удаа ирж уулздаг байна.

Нөхөр нь орхин явснаас хойш бүх хүүхдүүдээ ганцаараа өсгөх болсон тэрээр одоо Кампалагаас хойш 50км зайтай орших кофены талбайн дунд цементэн блокоор барьж, хаягдал төмрөөр дээвэрлэсэн дөрвөн байшинд хүүхдүүдийн хамт амьдардаг гэнэ.

Анхны ихрүүдээ төрүүлсний дараа эмч түүний өндгөвч нь бусад эмэгтэйчүүдийг бодвол хамаагүй том хэмжээтэй учраас жирэмснээс хамгаалах эм, тариа эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй гэж зөвлөж байж. Тийм учраас Набатанзи жирэмсэлсээр байж. Харин сүүлд нь эмч нар Мариамыг үр тогтоох чадвар дэндүү сайн байгаа тул залуугаасаа биегүй болж нас барах магадлалтайг сануулж савыг нь авчээ.

Ерөнхийдөө Африк тивд гэр бүлүүд маш олон хүүхэдтэй байдаг бөгөөд Уганда улсад нэг эмэгтэйд 5.6 хүүхэд ноогддог нь Африк тивдээ дээгүүр жагсдгаас гадна дэлхийн дунджаас (нэг эмэгтэйд 2.4) хоёр дахин илүү байдаг аж.

Набатанзийн гэр бүл шиг ийм өнөр бүл ховор боловч тэрбээр хараахан Гиннесийн номонд бичигдсэн хамгийн олон хүүхэд төрүүлсэн эмэгтэй биш аж. Түүхэнд хамгийн олон хүүхэд төрүүлсэн эмэгтэй нь 1700 оны үед амьдарч байсан Оросын тариачин гэж үздэг бөгөөд 27 удаагийн төрөлтөөр 16 ихэр, 7 удаа гурван ихэр, 4 удаа дөрвөн ихэр, нийт 69 хүүхэд төрүүлсэн байдаг юм байна.

Хоёр жил хагасын өмнө Набатанзи хамгийн сүүлд зургаа дахь ихрүүдээ төрүүлэх үед хүндрэл гарч ихрүүдийн нэг нь бөгөөд энэ нь түүний хувьд зургаа дахь удаагаа хүүхэд нь эндсэн тохиолдол болжээ.

Набатанзи амьдралынхаа бүх л цагыг хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар мөнгө олохын тулд ажил хийж өнгөрөөх бөгөөд үсчин, засал чимэглэлч, хаягдал материал цуглуулан худалдах, эмийн ургамал зарах гээд бүхий л төрлийн ажил хийдэг. Олсон мөнгө нь хоол, хувцас, эрүүл мэндийн үйлчилгээ болон сургалтын төлбөрт зарцуулагддаг байна.

Нэг өдрийн хоолонд л гэхэд 25 кг эрдэнэшишийн гурил орох ба мах болон загас ховор олддог гэнэ.

Tune Ganbaa-н зураг.Tune Ganbaa-н зураг.Tune Ganbaa-н зураг.

Сэтгэгдэл бичих