БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийн талаар ярилцлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, Шилжилт хөдөлгөөний албаны дарга Ча Гы Гюн-ыг 2019 оны 8-р сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д 2018 оны 1 дүгээр сард хийсэн айлчлал болон БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны 2019 оны 3 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалуудын хүрээнд яригдсан иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг ажил хэрэг болгох, БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар санал солилцон ярилцлаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 122.201.31.1852019-08-22 21:05:11

Солонгос нэртэй Европ хүн юм уу, аль Батаар өөр уулзалтын зураг тавьж будилав уу?