Данийн Ерөнхий сайд Гринландыг АНУ-д худалдахгүй гэж мэдэгджээ


Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен Гринландыг АНУ-д худалдах асуудлыг хэлэлцэхээс татгалзсан тул Доналд Трамп түүнтэй хийх уулзалтаа хойшлуулсан хэмээн “Twitter” хуудсандаа мэдээлжээ.

             АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ Гринландыг худалдан авах боломжийг судалж буй тухай мэдэгдсэний харуид хатагтай Метте Фредериксэн “ Данийн вант улс Хойд туйлаас холгүй орших Гринландын автономит хязгаараа худалдахгүй. Гэхдээ Гринландад АНУ-тай хамтран ажиллах сонирхолтой” гэсэн юм.

            Доналд Трамп Данид ирэх есдүгээр сарын 2-3-нд хийхээр төлөвлөсөн айчлалаа тодорхой бус хугацаагаар хойшлуулсан тухай “Reuters” агентлаг мэдээлсэн байна.

Н.Түвшин

 

Сэтгэгдэл бичих