“Алтан тариа” ХХК-ийн тэжээлийн үйлдвэрт 2 хүн агааргүйтэж ухаан алджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо  “Алтан тариа” ХХК-ийн тэжээлийн үйлдвэрийн бутлуурын дамжуулагч төмөр хоолойд өчигдөр /2019.08.20/ хоёр хүн агааргүйтэж ухаан алдаж унажээ.

Дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт 08.50 цагт ирсэн байна. Улмаар алба хаагчид 08.50 цагт очиж, тус компанийн ажилтан Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны харьяат, 38 настай эрэгтэй Г,  Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар хорооны харьяат, 26 настай эрэгтэй Г нарыг  хоёр метрийн голчтой бутлуурын дамжуулагч төмөр хоолойд ухаан алдаж унасан байсныг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгчээ.

Сэтгэгдэл бичих