Галзуу хулганыхаа “Нүүрийг л” угаачихвал........

Хотын иргэдийн хөл дүүжлэх нэг том унаа бол автобус.

Цаг хэмнэж хүрэх газар төвөггүй хүргэдэг нь сайхан. Хуучин шиг кондукторт мөнгө хураалгах биш цахим карт уншуулж үйлчлүүлдэг болсон гээд өөрчлөгдсөн зүйл бий. Харин нэг л зүйл хуучин хэвээрээ. Энэ бол автобусны цэвэрлэгээ. Цонхоор нь тоос шороо бургиж, доргилтод шалан дээрх шороо, тоосыг зорчигчид ам хамраараа амьсгална.

Суудлынх нь бүрээс, цонх шил гээд цаанаа л өнгө үзэмжгүй, бохир гэж жигтэйхэн. Шороонд дарагдчихсан, хүмүүсийн хаясан чихрийн цаас, ундааны сав тэргүүтэй хог шалаар нь нэг хөглөрсөн байдалтай л зорчигчдыг тээвэрлэдэг. Тэр тусмаа хотын захын хорооллын автобусанд зорчиход хүндрэлтэй.  Жишээ нь Баруун-салаа, Зүүн салаа чиглэлийн автобусанд удаан явбал бөөлжис хутгаад хэцүү болохыг олон ч хүний амнаас сонслоо.

Нийслэлийн нийтийн тээврийн газар /Одоо Нийслэлийн тээврийн газар болсон/ иргэдээс өдөрт олон арван гомдол хүлээн авч, холбогдох газарт нь шаардлага хүргүүлдэг бөгөөд хүмүүс ихэвчлэн “Автобус дэндүү бохир байна” гэх гомдлыг ирүүлдэг байна. 

Үнэн л дээ. Заримдаа автобусанд суухад үнэхээр халширмаар санагдах үе байдаг. Гэвч Нийслэлд амьдарч байгаа дийлэнх иргэдийн хөл залгуулах гол унаа бол автобус. Тиймээс суухгүй байх арга  үгүй. Дотор нь байгаа хүмүүс ч хэл амаа билүүдэх нь их.

Ийнхүү шал шавар шавхай, тоос шороонд дарагдчихсан нийтийн тээврийн ур чадвар муутай зарим жолооч нарынх нь, ухалзуулах хөдөлгөөнд, уначихгүйн тулд, бариулаас барья гэтэл тасарч унасаар байгаад цөөн хэд үлдчихсэн байх жишээтэй. Нийтийн тээвэр гэхээр ийм байх ёстой юм шиг л хэн ч үл тоон.

 Аз таарч сандал олоод суулаа гэхэд л өнөөх нь төмрөөсөө салчихсан болохоор тонгочиж өгнө. Цонх нь битүү хир даг. Автобус нь цөөн тоогоор явдаг болохоор өглөө,оройн цагаар хүн ч ихтэй. Өвлийн хүйтэнд бол хүмүүсийн амьсгалын уураар цан татаж, хиртэйгээ нийлээд урсчихдаг гээд үнэхээр аймшигтай дүр төрх харагддаг. Автобусны ариун цэврийн хувьд арчаагүй болж хувирдаг улирал дөхсөөр. Иргэд ч зуны халуун, өвлийн хүйтэнд автобусанд суухаас халширдаг гэцгээнэ.

Image result for Бохир автобус

Саяхан Баруун салаа  чиглэлийн нийтийн тээвэрт сурсан зангаараа гүйгээд л орлоо. Автобус урьдийн л адил. Урд талын суудал дээр  гурван залуу сууж явах бөгөөд жолоочтой дотно яриа өрнүүлэхийг нь жаахан ажвал нэг баазын жолооч нар бололтой. Гэтэл нэг нь “Баазаас цагаан цамц өмс гэх юм. Өнөө цагаан цамцыг нь өмсчихөөд автобусаа угаахаар дороо халтар болох юм . Ядаж  тусдаа цэвэрлэгч гэж гаргачихдаг бол зөвхөн жолоогоо бариад явахсан ” хэмээн завсраар нь хараалын үг хавчуулан урсгах нь тэр. Бас болоогүй цагаан цамц өмсөж, зангиа зүүхгүй бол цалингийн хувиар торгох болсон тухай ч ярив. Тэд өнгөрөгч долоо хоногоос эхлэн үйлчилгээнд гарахдаа цагаан цамц, хантааз өмсөж, түүн дээрээ зохицуулан зангиа зүүх уриалга гаргаж туршилт явуулсан нь иргэдийн таашаалд нийцсэн учраас энэ ажил өрнөсөн гэхэд болно.

 Тэгвэл иргэдэд таалагдсан энэ уриалга эргээд жолооч нарт зовлон учруулаад байгаа бололтой. Учрыг тодруулбал, автобус компанийн жолооч нар кондукторгүй болсноосоо хойш өөрсдөө цэвэрлэгээгээ хариуцах болсон гэнэ. Эцсийн буудал дээр очоод л шороо тоосоо шүүрдэх гэхээр цагаан цамц нь хир тоос болчих гээд л ихээхэн хэцүү байдаг бололтой. Уг нь бол автобусны томоохон компаниуд угаалгын газартай байдаг юм билээ. “Тэнүүн огоо” компани гэхэд л “Автобус эко угаалга” гэсэн хаяг бүхий угаалгын газартай хирнээ үйлчилгээнд явж буй автобуснууд нь тоос шороондоо дарагдчихсан л нийтэд үйлчилж байх юм. Яагаад ийм сайхан угаалгын газартай байж өглөө бүр автобусаа цэмцийтэл угаагаад үйлчилгээнд гаргаж болохгүй гэж.

Энэ талаар мэдээлэл авахаар Баруун салааны эцэст байрлах автобус баазын хашаанд орой 22 цагт очлоо. Ижил өнгийн автобуснууд эгнэн зогсжээ. Баазын зарим жолооч нь алчуур барин автобусныхаа цонх шилийг арчина.

Тус баазын жолооч  "Б" : ‘’Манай баазын жолооч нарын хувьд орой ажлаасаа буугаад автобусандаа хуурай цэвэрлэгээ хийдэг. Нойтон цэвэрлэгээг тэр бүр хийгээд байж чаддаггүй. Яагаад гэвэл бид үүрийн 5 цагт бааздаа ирээд 6:30 д ажилдаа гардаг. Өдөржин замын хөдөлгөөнд оролцож яваад орой 22 цагт бааздаа ирдэг. Маш их ядарсан жолооч бидний хувьд хурдхан л гэртээ харьж амрахаас өөр бодол байдаггүй. Ингэхлээр ямар нойтон цэвэрлэгээ байх вэ дээ.Тэр бол өдрийн од шиг л зүйл’’ гэв. 

Үүнээс харахад автобус гэх унаа цэвэрхэн явах нь бүү хэл шавар шавхайтайгаа зуурсан ч хамаагүй иргэдэд үйлчилдэг нь их юм даа гэх бодол төрөх шиг. Бид үйлчлүүлж байгаа нь үнэн. Гэхдээ хөлс мөнгөө төлөөд явж байгаа иргэдийн хувьд шаардлага тавих нь зүйн хэрэг. Энэ бол зөвхөн жишээ. Үүнтэй адил маш олон чиглэлд явж буй автобуснууд иймэрхүү байдалтай л иргэдэд үйлчилж байна.

Зарим нь ч өнөөх бохир автобусуудыг “хогийн сав” гээд ойлгочихсон байдаг бололтой. Угтаа бол цэмцийтэл цэвэрлэчихсэн газарт хэн ч хог хаяхаасаа цэрвэдэг. Бүр хог хаячихсан байвал аваад хогийн саванд хийчих соёл хүмүүст бий болсон. Мөн автобус цэвэрлэдэг тусгай ажилтан, үйлчлэгч байж яагаад болохгүй гэж.

Өнөө, өдөр, шөнөгүй үйлчилдэг автобусныхаа “нүүр, гар”-ыг өдөр бүр угааж, ариун цэвэр сахидаг болчихвол адаглаад л халдварт өвчин тархахгүй шүү дээ.

Нийтийн тээврийн газраас ч гэсэн автобусны ариун цэвэрт хяналт тавиад, автобус компанийнханд хариуцлага тооцвол ямар их өөрчлөлт орох бол гэж иргэд дэмий л ярьцгаана. Автобусны энэ эмх замбараагүй бохир байдлаас болж иргэд олон нийт эрүүл мэнд болон эд материалаараа хохирсоор байгааг автобус компаниуд анхаарах цаг нь болсон баймаар.

Л.Энхцэцэг

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Dorjoo - 66.181.161.95Өчигдөр

Hetsvvshdee bsl odooo oorjilogdoh ystoi Odoo l bid duu hooloig oo negtgej Tsojirol ogoh heregtei Bs zorjigch bid j uhaa tai zorjih heregtei 2 taliin l asuudal Niitiin teebriin soyl

Dorjoo - 66.181.161.95Өчигдөр

Hetsvvshdee bsl odooo oorjilogdoh ystoi Odoo l bid duu hooloig oo negtgej Tsojirol ogoh heregtei Bs zorjigch bid j uhaa tai zorjih heregtei 2 taliin l asuudal Niitiin teebriin soyl

Монгол ялна - 66.181.161.78Уржигдар

Алин цагын хуучирсан сэгнүүд соль соль шинэ тохилог унаагаар ард олонд үйлчлэх цаг нь болсон

ffdv - 202.179.24.157Уржигдар

anhaarah l asuudal

Irgen - 66.181.161.64Уржигдар

Heterhii l bdag shuu

- 202.126.88.53Уржигдар

Avtobusand yvj bgaa humuus ni umhii

Oogii - 66.181.176.25Уржигдар

Avtobusnuud arai l aimaar baidag tusgai tseverlegch baidagguin baih daa

бххм - 59.153.87.37Уржигдар

угаасаа дарь эх хорооллын автобуснууд аймар балиар шороотойшдэ би лав суух дургүй ээ дээрээс нь бөхчим

ааааан - 59.153.87.37Уржигдар

угаасаа дарь эх хорооллын автобуснууд аймар балиар шороотойшдэ би лав суух дургүй ээ дээрээс нь бөхчим