Малын яс их хэмжээгээр хаяж орчныг бохирдуулсан иргэнд хариуцлага тооцжээ

“Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээ 2019” аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс тус хороонд байрлах айл нь малын толгой шулж орчныг бохирдуулж байна гэсэн гомдлын дагуу Дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар иргэн О нь ажилчдын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй, гадна орчинд малын яс их хэмжээгээр хаяж орчныг бохирдуулсан зөрчлийг илрүүлжээ.

 
 

Илэрсэн зөрчилд мэргэжлийн байгууллагууд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ноогдуулж, зөрчийн үр дагаврыг арилгуулах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өгсөн байна.

 

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 59.153.114.1902019-08-20 16:21:26

Uhamsargui hubia hicheesen humuust torguul onooj baibal uhaan sanaand ny neg yum bodogdoh bailgui bas ortsond.gudamjind hogoo hayadag humuust torguul onooj baibal deg juramd suraltsah baih, tuunees bish heleed surtalchilaad nemergui. Ta buhnii ajild amjilt husie.