Зөвшөөрөлгүй дэн буудлын үйл ажиллагаанд Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч дэд бөгөөд Эрүүгийн Цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч М.Цэдэн-ишийн баталсан удирдамжийн дагуу дэн буудлуудад шалгалт хийжээ. Шалгалтаар  тус хэлтсийн хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Зочид болон дэн буудлын үйл ажиллагааг шалгаж, архидан согтуурах явдлыг таслан зогсоох, согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шалгах шалгасан байна.

Шалгалтаар тус дүүргийн 6,9-р хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа “Од” дэн буудал, “Болор” дэн буудал, “GMG” дэн буудлын үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих