Улаанбаатар хот руу тарвага, загас тээвэрлэсэн иргэнээр 21 сая төгрөг нөхөн төлүүлэхээр болов

2018 оны есдүгээр сард Завхан аймгаас УБ хотруу 68 ширхэг тарвага, 150 ширхэг загас тээвэрлэсэн зөрчил гарсан. Хархорин сум дахь сум дундын цагдаагийн албан хаагчдын таслан зогсоосон иргэн Б-д холбогдох уг зөрчлийн хэргийг Хархорин сумын БОХУБайцаагч хэлэлцэж Зөрчлийн тухай хуулийн 7.6.5-д заасны дагуу 28.400.000 төгрөгийн нөхөн төлбөр тогтоож, 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор 68 тарваганд ногдуулсан 23.300.000 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан байна. Харин Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг хэлэлцэж 2019.07.22-ний өдрийн шүүхийн шийдвэрээр иргэн Б-ээс байгаль орчинд учирсан хохирлын 21.710.000 төгрөгийг нөхөн төлүүлж, 300.000 төгрөгөөр торгосон улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 49.0.147.332019-08-20 14:59:36

ёстой зөв