Л.Оюун-Эрдэнэ: Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хуралдаагүй

Улсын их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Допингийн асуудлаар мэдээлэл тарааснаас хойш олны анхаарал татсан сэдэв боллоо. Хэнтий аймгийн уугуул, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс энэ талаар тодруулахад

"Энэ асуудлаар Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хуралдаагүй. Ер нь бол төр бөх хоёр тусдаа, уяач улстөрч мөн тусдаа байх ёстой. Бөхийн холбоо нь зохион байгуулаад ирсэн зүйлийг Ерөнхийлөгч зарлиг гарган цол олгодог болсон нь улс төржих нэг шалтгаан болж байна. Түмний баяр цэнгэл ийм болж байгаа нь таагүй хэрэг. Маргаан яагаад гараад байгаа юм бэ. Нэг талдаа гаргаж шийдмээр байна. Баяр наадмыг зохион байгуулах хорооны ажилд би оролцохгүй, мэдээлэл авахгүй. Тийм учраас ажиглаад л байж байна" гэв.

Сэтгэгдэл бичих