Наймдугаар сарын сүүлээр цасан шуурга шуурч, цочир хүйтрэхийг анхааруулж байна

Наймдугаар сарын сүүлийн 10 хоногт нийт нутгаар цочир хүйтэрч, цас хаялна гэх мэдээллийг Улсын онцгой комиссын хуралдааны үеэр сэрэмжлүүлэв. Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс тодруулахад "Наймдугаар сарын сүүлийн хоногуудад ихэнх нутгаар хүйтэрч, Хангайн бүсийн уулархаг нутгаар нойтон цас хаялна. Ер нь  жил бүрийн наймдугаар сарын сүүлийн хоногуудад ихэнх нутгаар хүйтэрдэг” гэлээ.

Энэ жилийн хувьд хатуу өвөл болж магадгүй гэх цаг уурын урьдчилсан таамаг мэдээлэл гарсан талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах үеэр онцолж байв. Энэ талаар  цаг уурчид ямар нэгэн тайлбар өгөхөөс эрс татгалзсан юм.

Сэтгэгдэл бичих