”Face of Mongolia 2020” тэмцээнд 13 настай охин түрүүлжээ

“Face of Mongolia 2020” тэмцээн бямба гаригт  /2019.08.17/   амжилттай  зохион байгуулагдлаа. Жил ирэх тутам өргөжин тэлж буй “Asia Model Festival Face of Mongolia” тэмцээний энэ удаагийн шалгаруулалтад нийт 60 гаруй хүн оролцсон байна. Нэг сарын турш үргэлжилсэн уралдааны төгсгөлийн шатанд 20 эмэгтэй, арван  эрэгтэй модель шалгарчээ. Улмаар тэмцээний тэргүүн титмийн эзнээр 13 настай А.Индра түрүүлсэн байна. Тэрбээр 2006 оны дөрөвдүгээр сарын 9-нд төрсөн бөгөөд өндөр 178 см, биеийн жин 55 кг гэнэ. 

Тэмцээний ерөнхий шүүгчээр Азийн хатан хаан “Оюуны Гэрэлтэх сан”-гийн тэргүүн Г.Оюунгэрэл,  тус тэмцээний 2012 оны ялагчаар тодорч байсан модель  Д.Баяртогтох  нар ажиллажээ.

Дашрамд дурдахад, Азийн 25 улсад зохион байгуулагддаг энэ тэмцээн нь Монгол Улсад 13 дахь жилдээ зохиогдож буй. “Face of Mongolia” тэмцээний өмнөх жилүүдэд  модель Ж.Энэрэл, Ю.Балжидмаа, Т.Оюун-Эрдэнэ, Н.Цацрал нар түрүүлж байв. 


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

М - 202.179.31.332019-08-19 14:39:58

13 настай гэхэд хөгшин царайтай юм аа

zochin - 211.179.82.82019-08-19 12:28:32

mes zasal hiilgeh geed ch bolomjgui yum bna

zochin - 211.179.82.82019-08-19 12:27:07

peeh denduu aimaar hol nudtei tsarai muutiin tuil yumaa

зочин - 202.21.124.202019-08-19 11:51:01

жинхэнэ натурал монгол царай бн. гоо сайхны хагалгаа битгий хийлгээрэй. энэ байгаагаараа л гоё бн.