Ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо өсөх хандлагатай байна

Монгол Улс ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээрт ордог. Жилдээ 6000 гаруй хүн шинээр бүртгэгдэж, үүнээс 80 гаруй хувь нь нас бардаг байна. Дэлхийн бусад улсад уг өвчин ихэвчлэн 50-60 наснаас дээш насныханд тохиолддог аж.

Гэвч сүүлийн үед манай оронд бага, өсвөр насны хүүхдүүд уг өвчинд нэрвэгдэх болжээ. Сүүлийн гурван жилийн байдлаар хорт хавдартай гэж оношлуулсан нийт хүүхдийн бараг гуравны нэг нь ходоодны хорт хавдартай байгаа юм. Тодруулж хэлбэл,  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд /ЭХЭМҮТ/ 314 хүүхэд хавдрын шинж тэмдэгтэй оншлогдсоны 30,7 хувь буюу 100-аад хүүхэд уг өвчнөөр оношлогджээ. Тус төвийн Тандан судалгааны албанаас гаргасан статистикаар манай улсад ходоодны хорт хавдраар өвчлөх хүүхдийн тоо цаашид өсөх хандлагатай байгаа гэнэ.

Уг өвчний шалтгаан бол амьдралын буруу хэвшил, эрүүл бус хооллолт юм. Тиймээс хүүхдэдээ пицца, шарсан тахиа гэх мэт түргэн хоол, хиам, бэлэн гоймон, чипс, газтай ундаа өгөхгүй байхыг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Алтаннар - 103.9.90.130Уржигдар

Хоол хүнсэнд учир их бий. Ялангуяа хүүхдийнхээ ам руу хиам бэлэн гоймон чипс резин чихэр газтай ундаа чихдэг эцэг эхчүүд хүүхдээ өвчний үүр уурхай болох бэлтгэлийг базааж байна гэдгээ ойлгоочээ. Нээх агаар руу чихдийн амьдрах орчноо бас бодолцож түүхий нүүрсээ болиочээ. Аж ахуйн нэгжүүд аргал хорголоор түлш бэлдэх технологи боловсруулж болдоггүйн байхдаа..

naraa - 182.160.35.120Уржигдар

Surguuliin oiroltsooh muhlag, delguuruudiig haah heregtei. Huuhded dandaa hujaagiin hog zarj bna shuudee

зочин - 112.72.15.198Уржигдар

хүүхдийн угжны савыг цэвэр шилээр хийж хүүхдүүдэд бэлэн гоймон хоносон хоол чипс газтай ундааг хорих хэрэгтэй

Зочин - 66.249.82.174Уржигдар

Хоолноос болоогүй ээ.

Ххх - 202.126.89.176Уржигдар

Хоол биш ээ.Агаарын бохирдолоос болж байгаа юм.ясүүлийн жилүүдэд идэх хоол өөрчлөгдөөгүй харин утаа ихэссэн.Утаанд хүнд металл цацраг идэвхт бодисууд байгаа

з - 122.201.23.2262019-08-18 19:50:28

Сургуулийн хоолны газрууд аяга тавгаа угаахдаа fairy угаалгын шингэн хэрэглэхээ болимоор байнаа

иргэн - 59.153.114.142019-08-18 18:39:13

үдийн хоол бол маш зөв хөтөлбөр. харамсалтай нь үүнийг ашиг олох хэрэгсэл болгосон албан тушаалтнуудад учир байна. ялангуяа сургуулийн захирлууд гэж шимэгч хорхойнуудын эрх мэдлээс ангид нэгдсэн журмаар шийдвэрлэх ёстой асуудал. бусад улс орнуудын шийдэл тийм л байдлаг юм даа

з - 139.5.216.552019-08-18 18:32:00

ер нь сургуулийн үдийн хоол хэрэгтэй юм уу сайн судлаач хүүхдүүдийн ар гэрт тодорхой мөнгө өгч хүүхдүүд өөрсдөө хөнгөн чанарын хоол бэлдэж ирмээр юм Харин энэ хоолны зэсийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулж мөрдөх хэрэгтэй Тодорхой зэс мөрдүүлэхгүй бол баян айлын хүүхдүүд харахад тансаг боловч 9 жорын юм бэлдэж болоцоо муутай айлын хүүхдийг хөлдөө чирэх аюултай

irgen - 31.165.225.302019-08-18 13:12:40

ezeg ehyyd iim ayultaig medseer baij oorsdooch zov hoolloj hyyhdyyddee ene ayuliig oilguulj zov hoolloj surgahgui bol suireh ni dee

иргэн - 59.153.114.142019-08-18 12:55:53

сургуулийн цайны газруудаар зардаг ороомог хагас боловсруулсан бүтээгдэхүүн, ундаа чихэр гурилан бүтээгдэхүүнийг хориглох хэрэгтэй.