Женнифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ


Ирэх есдүгээр сарын эхээр Холливудын эмэгтэй найруулагч Лорин Скафариагийн "Хөнгөмсөг хүүхнүүд" (Hustlers) инээдмийн шинэ кино дэлгэцнээ гарахтухай Entertainment Weekly” сэтгүүл мэдээлж байна.

Киноны гол дүр болох тайчигч бүжигчин бүсгүй Рамонад 50 насны ойгоо тэмдэглээд удаагүй Женнифер Лопес тогложээ. Тэрээр ярилцлага өгөхдөө, “Би насан туршдаа бүжиглэж өдөр бүр хөдөлмөрлөсөөр ирсэн ч тайчих бүжиг надад амаргүй санагдсан. Мөр, нурууны булчингууд одоо хүртэл бүрэн сэргэлт аваагүй л байна. Үзэгчид “Хөнгөмсөг хүүхнүүд” киног зүгээр нэг үзэх биш дүрүүдийн хүнд хэцүү амьдралыг ойлгон өрөвдөөсэй гэж хүсэх юм” гэжээ. 

Кинонд санхүүгийн хямралаар мөнгөний бүх хуримтлалаа алдсан тайчигч бүсгүйчүүд тэдний бүжиглэхийг харахаар клубт нь ирдэг Волл-Стритийн биржийн баян санхүүчдээс өшөө авахаар шийддэг аж. “Хөнгөмсөг хүүхнүүд”-эд Женнифер Лопесоос гадна Констанс Ву, Жулиа Стайлс, Кеке Палмер, Карди Бизэрэг жүжигчид тогложээ.

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zchin - 24.9.102.2102019-08-20 04:36:58

arai khugshin bish vv,gehdee l ter JLO