Өдөр бүр секс хийдэг байх найман шалтгаан

Секс бол зөвхөн биеийн харилцаан дээр тулгуурладаг зүйл биш. Сексээс бид олон талын хэрэгцээтэй зүйлс авч байдаг. Сэтгэл санаа болон бие махбодид секс ихээхэн сайн нөлөө үзүүлдэг билээ. Хосуудын харилцаанд үүссэн олон асуудлыг эерэгээр шийдэхэд ч үзүүлэх нөлөө өндөр. Судалгаагаар өдөр бүр секс хийдэг хүмүүс биеийн болон сэтгэл санааны сэргэг байдлын хувьд хамаагүй илүү байдаг нь тогтоогджээ. Ингээд өдөр бүр секс хийдэг байх найман шалтгааныг нэрлэж байна.

Биеийн дархлаа сэргэдэг: Хүмүүс сексээс бүрэн таашаал авч чадах үед биеийн дархлаа нь сэргэж байдаг нь эрдэмтдийн судалгаагаар нотлогджээ. Тэгэхээр өдөр бүр тааламжтай секс хийснээр бид өдөр тутамдаа дархлааагаа сайжруулж цоо шинэ эрч хүчээр цэнэглэгдэж, дархлаа суларснаас үүдэлтэй өвчнүүдийг тусахгүй байх боломжтой юм байна.

Гайхалтай үр дүн бүхий дасгал болдог: Тогтмол сексийн харилцаанд байдаг хүмүүс илүүдэл жинд санаа зовохгүй байж болно. Сексээс бид гайхалтай хөдөлгөөний эрчмийг авч байдаг. Тиймээс секс хийж байгаа цагт хөдөлгөөний дутагдалд орно гэж хэзээ ч үгүй. Гэхдээ идэвхтэй секс л энэ бүхний бий болгоно гэдгийг бүү мартаарай.

Хосуудыг ойр дотно болгодог: Шинэхэн харилцаа эхэлж байгаа хосууд сексийн дараанаас л бие биедээ илүү ойр дотно болдог. Учир нь тэд нэг бие болж чадсан гэсэн үг. Ямар ч харицаанд байсан хүмүүсийг хамгийн ихээр ойртуулж чаддаг зүйл бол сексээр өөр юу ч биш гэж хэлж болно.

Тав тухтай байдлыг үүсгэдэг: Хосууд сэтгэл хангалуун тэврэлдэн  хэвтэх дуртай, гэхдээ тэд сайхан таашаал мэдрүүлсэн сексийн дараа л илүү тав тухтай, тайван болдог. Ийм тайван байдал үүссэн байхад хосуудын харилцаа ч илүү таатай бас ямар нэг асуудлыг шийдвэрлэхдээ илүү сайн байдаг ажээ.

Таныг залуухан, чийрэг харагдуулах нууцыг агуулдаг: Сексийн идэвхтэй амьдралтай хүн үеийнхнээсээ хэд хэдэн залуу харагддаг нь амьдрал дээр батлагдсан үнэн. Хөдөлгөөний эрчим нь цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн арьсанд ч мөн тэжээл болохуйц ферментүүд ялгарч байдаг нь хүнийг залуу харагдуулах шалтгаан нь болдог гэнэ.

Супер стресс тайлагч: Их ажлын ачаалалтай үеэр та унтахыг илүү эрхэмлэн сексийг хойш тавьдаг бол энэ том эндүүрэл. Үүний оронд унтахын өмнө эсвэл өглөөдөө секс хийснээр ямар ч их нойр авснаас илүү эрч хүч авдаг.

Сайхан нойрсохын эхний алхал болдог: Хайртыгаа тэврэн сайхан нойрсохыг хүсч байгаа бол мөн л сайхан мэдрэмж төрүүлсэн секс хийх хэрэгтэй. Сэтгэл ханамж өндөр сексийн дараа хүмүүс энгийн үеэсээ хэд дахин илүү гүн нойрсож, сайн амардаг гэдгийг секслогичид баталсан.  

Хөгжилтэй харилцааг эхлүүлдэг: Эрүүл мэндийн үүднээс, эсвэл алжаал ядаргаа тайлах зориулалтай гэж ойлгоод үлдвэл энэ хамгийн том эндүүрэл болно. Дээр дурдсан олон хэрэгцээтэй давуу талуудыг секс агуулдаг ч үүнээс гадна хосуудыг хамгийн хөгжилтэй болгодог зүйл бол сеск юм. Хосууд сексээ илүү сайхан байлгах гэж олон янзын туршилт хийдэг нь хожмоо дурсахад хамгийн хөгжилтэй үеүд нь болж үлдсэн байдаг.

Х.Төгөл

 

Сэтгэгдэл бичих