Майли Сайрус экс нөхөр Лиамдаа зориулж, дуу зохиожээ

Гэрлээд ердөө долоон сарын дараа салсан дуучин Майли Сайрус, жүжигчин  Лиам Хемсворт нарын салалтын шалтгааныг фэнүүд, сэтгүүлчид хайсаар байна. Майли хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхгүй байгаа тул  элдэв цуурхал ч газар авсаар. Гэхдээ дуучин бүсгүй амьдралынхаа энэ хүнд хэцүү үеийн тухай сонин, сэтгүүлд биш уран бүтээлээрээ өгүүлэхийг хүсжээ.

Өчигдөр Сайрус “Slide Away” хэмээх шинэ дуугаа сүлжээнд тавилаа. Энэ дууны үг Лиам тэр хоёрын харилцааг өгүүлсэн байв.

“Урьд өмнө энд диваажин байлаа. Би энэ бүхнийг дурсан санаж, уйтгарлах ч түүнийг явуулах цаг болжээ” гэж дуу эхэлнэ.

Клип хийж амжаагүй байгаа тул дууны үгэнд тааруулан, гэрэл зурагтай бөгөөд архины шил, эмийн сав гарах нь Лиам ийм зуршилтай байсныг харуулж байгаа бололтой.

“Би виски, эм уухыг хүсэхгүй байна. Би амархан бууж өгөхгүй. Цааш явья. Бид одоо 17 настай хүүхдүүд биш шүү дээ” гэж дуу үргэлжилнэ.

Сонин хэвлэлд бичсэнээр Лиамаас салсан нь дуучин бүсгүйн сэтгэлд их хүнд туссан гэнэ.

Image result for Майли Сайрус, жүжигчин Лиам ХемсвортImage result for Майли Сайрус, жүжигчин Лиам ХемсвортImage result for Майли Сайрус, жүжигчин Лиам Хемсворт

Сэтгэгдэл бичих