Монгол, Тайванийн ротари клубээс эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлав

Монгол Улсын "Нийслэл" ротари клуб болон Тайванийн "Тайпэй Шэн Ян" ротари клубтэй хамтран өчигдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн III төвд хүчилтөрөгч, өтгөрүүлэгч, ургийн монитор, цусны даралт хэмжигч аппарат зэрэг  тоног, төхөөрөмж хандивлав.


Энэ үеэр, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа Монгол, Тайванийн ротари клубын хандивлаж байгаа эмнэлгийн багаж хэрэгслийг хүлээн авч буйдаа талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, “Шинээр мэндэлж буй нялхас, багачууд бол улс орны гэрэлт ирээдүй юм. Энэхүү хандивлаж буй эмнэлгийн багаж хэрэгслийн ачаар манай эмнэлэгт мэндэлсэн нялхасын эрүүл мэндийг илүү сайн сахихад дэмжлэг болно” гэв. 



Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Жой Янь, “Тайпэй Шэн Ян ротари клубын ихэнх гишүүд нь залуу бизнес эрхлэгч байдаг. Анх 2005 онд "Нийслэл" ротари клубтэй ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш  нь Монгол оронд нийгэмд тустай олон ажил өрнүүлсэн. Өнгөрсөн жилүүдэд Монгол орны эмнэлгийн үйлчилгээний чанар хурдацтай сайжирч байна. Бид цаашдаа Монгол анд нөхөдтэйгээ хамтран илүү эрүүл нийгмийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих