Бичил зээл хүссэн 59 төслийг танилцуулж байна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 20-100 сая төгрөгийн бичил зээл хүссэн 101 иргэн, аж ахуйн нэгжийн 12.6 тэрбум төгрөгийн төслийг судалжээ. Урьдчилсан судалгаагаар 70 онооны босго давсан 3.7 тэрбум төгрөгийн 59 төслийг өнөөдөр сонгон шалгаруулах хороонд танилцуулж байна. 

Төсөл сонгон шалгаруулах бие даасан хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын дөрөв, төрийн байгууллагын гурван төлөөлөл ажиллаж байгаа бөгөөд төслийг гурван шатны онооны дунджаар ихээс бага руу эрэмбэлэн шалгаруулах юм. 


Сэтгэгдэл бичих