Хятадын цэрэгжүүлсэн цагдаагийн анги нэгтгэлүүдийг Хонгконгийн хил дээр татжээ


Эсэргүүцлийн жагсаал цуглаан гурван сарын турш тасралтгүй үргэлжилж буй Хонгконгтой хил залгаа Шенжен хотноо Хятадын хагас цэрэгжүүлсэн цагдаагийн анги нэгтгэлүүдийг татсан тухай “CNN” телевиз мэдээлж байна.

Тус телевизийн сурвалжлагчид Шенжений “Bay Sports Center” цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд Хятадын цэрэгжүүлсэн цагдаагийн хүчний бамбай, бороохой бүхий албан хаагчид бөөгнөрснийг харжээ.

1.5 сая албан хаагчтай Хятадын цэрэгжүүлсэн цагдаагийн хүчин нь дотоодын үймээн самууныг дарах үндсэн үүрэгтэй бөгөөд тус улсын дарга Ши Жинпиний тушаалаар хөдөлдөг байна.

Тус хүчний албан хаагчдыг Хонгконгийн хил дээр татсан нь автономит онцгой бүс дэх эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарж болзошгүй гэсэн сэжиг төрүүлж байгаа нь тодорхой.

Үүнээс гадна Хонгконгт Хятадын ардын чөлөөлөх армийн зургаан мянган цэрэг бүхий гарнизон байрладаг бөгөөд Хонгконгийн Засгийн газар онцгой тохиолдолд гарнизоноос тусламж хүсэх эрхтэй аж.

Н.Түвшин   

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Omhii hongkongchuud - 182.160.36.2342019-08-15 19:01:24

Hongkong sonotogue

Зочин - 182.160.1.1852019-08-15 12:54:56

Хятад Хонгконгдоо татагдаж унах нь дээ. Цэрэг цагдаагаар хүчлэх тутам эсэргүүцэл нэмэгдэнэ. Хонгконгчууд дотроо өөрсдийгөө хятад гэж тооцдоггүй. Бие даасан сэтгэлгээтэй байдаг юм байна. Одоо тэр нь дарагдахаасаа өнгөрлөө

zochin - 202.126.88.1492019-08-15 12:20:59

Har hyataduud. Hunii nutagt shunagch.

zochin - 202.126.88.1492019-08-15 12:20:59

Har hyataduud. Hunii nutagt shunagch.

Нар - 124.158.109.2322019-08-15 12:17:09

Балиар хятадууд дэлхийгээс зайл. Хонгконгд эрх чөлөө олго