Э.Оюунболд аваргад хүндэтгэл үзүүлэх наадам хойшилжээ

Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд есөн даван түрүүлсэн Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, мялаалга наадам энэ сарын 18-нд Чингис хаан хотод болохоор товлогдсон байв.

Харин эх сурвалжийн мэдээллээр уг наадам тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Учир нь Э.Оюунболд аварга допинг хэрэглэсэн гэх асуудалд холбогдож, ямар нэгэн тайлбар хийхгүйгээр хэд хоног “сураггүй” байгаа билээ. Олон нийт түүнийг хэзээ тайлбар хийх бол гэсэн хүлээлттэй байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

сугар - 202.179.24.892019-08-15 12:10:59

хор өгчихсөн баихаа, түрүүлэх хүн мэдэж баиж юу гэж допингдох вэ

Zorig - 66.249.82.1702019-08-15 10:01:00

Ichij uhehgejiigaa bolov uu