Улаанбаатар хотын "Хөрс" аврал эрж байна

Улаанбаатар хотод  Бензин, тосны үнэр, тоос шороо, нүүрсний утаа зэргээс хамаарч  хөрсний бохирдлол  дээд цэгтээ хүрсэн. Үүний нэг  том жишээ нь "Да хүрээ" зах юм. Манай улсын  хэмжээнд нийт  958560 тээврийн хэрэгсэл байгаагаас 536171 нь нийслэл  хотод бүртгэлтэй байдаг аж. Жолооч жилдээ 1-2 удаа тос масло солиулах, аккумлятор цэнэглүүлэх, засвар үйлчилгээ хийлгэх, авто машин худалдан авах зэргээр Да хүрээ захыг зорьдог гэвэл энэ нутаг дэвсгэрт машины мөнхийн хөдөлгөөн өрнөдөг нь тодорхой. Нийт  6.5 га талбайг эзлэх тус газар нь 28 жил тасралтгүй  үйл ажиллагаа явуулж буй. Ойролцоогоор 1000 орчим авто машины зогсоолтой. Мөн 600-700 дэлгүүр, 60 орчим авто үйлчилгээ, угаалга, дугуй засварын газар байдаг.

Харин тус захруу чиглэх олон мянган машинаас адил хэмжээний хаягдал ялгардгийг иргэд тэр бүр анзаардаггүй. Үүнээс болоод тэр орчмын газар хөрсний ялзрал дээд цэгтээ хүрсэн  байгааг холбогдох албаных нь хэлж байна. Үүнд төрөөс ч тухайн албан байгууллагаас ч  хяналт тавьдаггүй  байна. 

Да хүрээ захын менежер Ч.Чимэдцэрэн “Захын нийт талбайн 95 хувь нь хатуу хучилттай, түрээслэгчид авто машины тос масло асгасан тохиолдолд цэвэрлүүлдэг. Сүүлийн үед манай захаас болж хөрсний бохирдол нэмэгдэх болсон гэж олон нийт ярих болсон ч Энэ бол өрөөсгөл ойлголт. Харин цайзын уулзвараас зах хүртэл ил задгай авто худалдааны зах олон бий. Үүнийг хүмүүс манай захтай андуураад байдаг. Бид тэдэнд хяналт тавих боломжгүй” гэв.

да хүрээ зах зурган илэрцүүд

Тэгвэл ил задгай үйл ажиллагаагаа явуулж байгаа тэр захуудад хэн хяналт тавих ёстой вэ?

    Нийслэл дэх эмх замбараагүй олон мянган засварын газар бохирдол, хаягдлаа хаана яаж устгадагыг тэднээс өөр хэн ч мэдэхгүй. Тэрхүү хаягдлаас ялгарч буй хар тугалга хөрсөнд нэвчиж, дулааны улирал болохоор өнөөх хорт бодисууд чийгээ авч агаарт дэгддэг аюултай.

Мэргэжлийн хяналтын байгууллага тус газрын хөрсний бохирдолд шинжилгээ хийснээс Дарь эхийн сэлбийн хэсэг, Да хүрээ зах, Өгөөмөр зах, Баянхошуу зэрэг цэгт бусад хэсгээсээ илүү хөрсний бохирдолтой гэсэн дүн гарсан байна. Тодруулбал энд голдуу асаалттай машин, газраар нэг асгарсан тос тортог зэрэг бусад хүчин зүйл хөрсний бохирдолд багагүй нөлөө үзүүлдэг байна. Үүгээр ч барахгүй тухайн газар оршин сууж байгаа иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа юм.

Энэ нутаг дэвсгэрт амьдрахад аюултай тул нийслэлээс тус захыг баруун зах руу нүүлгэх шийдвэр гаргасан. 2016 онд гаргасан уг шийдвэр одоог хүртэл хэрэгжээгүй байна. Тэрбээр "Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар нийслэлийн таван дүүргийн нутаг дэвсгэрт 51 аж ахуй нэгж байгууллага ил задгайгаар авто худалдаа эрхэлж буйг тогтоож, зохих шаардлагыг хүргүүлсэн. Энэ онд багтаан 44 аж ахуйн нэгж компани, хуулийн этгээдийн газар эзэмших зөвшөөрлийг цуцлах, албадан нүүлгэх, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахаар төлөвлөсөн аж. “Да хүрээ” захыг нүүж, зөрчлөө арилгах шаардах бичгийг тун удахгүй хүргүүлнэ. Хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийг нь цуцлах нөхцөл бүрдэнэ” гэжээ.

Авто худалдааны захууд “Авто худалдааны цогцолбор” луу нүүхийг дэмжихгүй байгаа бол худалдаа эрхлэгчид болон иргэд тус цогцолборт төвлөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Да хүрээ захыг тойрсон 9, 17,19 гэх гурван хороонд нийт 35566 мянган иргэн амьдарч байна. Агаар, ус, хөрсөөр дамжин тэд хэрхэн хордож буйг хэн ч мэдэхгүй. Иймд байгаль орчноо хамгаалах, иргэдийнхээ эрүүл мэндийг аль аль талдаа бодолцох нь чухал юм. 

У.Пүрэвсүрэн

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Irgen - 66.181.161.512019-08-15 09:36:31

Hors us geed bidend anhaarah zuil olon bn. Daanch hoolnii mongonoos hetrehgui

sonin - 103.229.123.682019-08-15 08:30:58

ene hotiin horsnii bohirdol ihessen