Замын хөдөлгөөнй бүсчлэлд хуваах ажлыг хойшлуулав

Замын хөдөлгөөнийг А,В,С бүсчлэлд хуваах ажлыг хойшлуулсан байна. Тодруулбал, Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын маргаашнаас эхлэн тулд гурван бүсчлэлд хуваахаар болоод байсан. Улмаар хотын төвийг А, B бүс гэх бөгөөд хотын төв рүү замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, төлбөр төлөөгүй, үзлэгт ороогүй эсвэл тэнцээгүй, мөн тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй бол нэвтрүүлэхгүй байх зохицуулалтыг хийхээр яригдаж эхэлсэн байв. 

Гэвч Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор А,В,С бүсчлэл тогтоож зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа тухай иргэдийн дунд санал асуулга явуулахад 64 хувь нь дэмжихгүй, 36 хувь нь дэмжсэн санал өгсөн тул иргэдийн саналыг харгалзан төлөвлөж байсан ажлыг тодорхой хугацаагаар хойшлуулахаар болжээ.

Сэтгэгдэл бичих