Ирэх сарын 1-нээс орон нутгийн нислэгийн тийзийн үнийг бууруулна

Ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс “Аэромонголиа” авиакомпани орон нутгийн чиглэлийн бүх ангиллын тийзийн үнийг дахин 10 хувь бууруулахаар төлөвлөж байгаагаа Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад мэдэгдлээ.

Тус компани өнгөрөгч долоодугаар сарын 26-ны өдөр мөн орон нутгийн бүх чиглэлийн, бүх ангиллын тийзийн үнийг 10 хувиар бууруулах шийдвэр гарган хэрэгжүүлээд байсан юм.

“Аэромонголиа” авиакомпани нь Өлгий, Ховд, Алтай, Улаангом, Мөрөн чиглэлд ERJ-145 маягийн агаарын хөлгөөр нислэг үйлддэг.

Дотоодын нислэгийн тийзийн үнийг үе шаттай бууруулах, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлууд шат дараалалтай хийгдсээр байгаа билээ.


Сэтгэгдэл бичих