"Чингис хааны угсааныхны эрдэнэс" үзэсгэлэнг “Эрмитаж”-д гаргахаар боллоо

Дэлхийд алдартай “Эрмитаж”-д ирэх аравдугаар сард "Чингис хааны угсааныхны эрдэнэс" үзэсгэлэнг гаргах бөгөөд холбогдох зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхээр боллоо.


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ шийдвэрийг гаргасан бөгөөд "Эрмитаж"-д байгаа Монголын түүхтэй холбоотой үзмэрүүдийг үзэсгэлэнд дэлгэх юм.

“Эрмитаж”-ийн санд хадгалдаг Алтан ордны улсын түүхтэй холбоотой маш олон түүх, соёлын дурсгал байдаг бөгөөд үүнийг олон нийтэд дэлгэнэ.

Мөн Үндэсний түүхийн музей болон Түүх археологийн хүрээлэнгээс тус бүр арван үзмэрийг "Эрмитаж"-д хүргэн, үзэсгэлэнд дэлгэхээр төлөвлөсөн гэж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.

Мөн хуралдаанаар шинжлэх ухаан технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.

2015 оны Засгийн газрын 27-р тогтоолоор шинжлэх ухааны байгууллагуудын тоог цөөлж, бүтэц орон тоог өөрчлөх нэрийдлээр механикаар чиг үүргийн бус хүрээлэнгүүдийг нэгтгэж, салгаж, байрыг нь өөр газар шилжүүлсэн, газрыг шилжүүлсэн зэрэг хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан шийдвэрийг засаж залруулахаар болсон гэдгийг салбарын сайд мэдээлсэн юм.

Мөн санхүүжилтийн зорилтот түвшинг хангаж, улсын төсөвт суулгах, Шинжлэх ухааны парк байгуулах асуудлыг эрчимжүүлэх тогтоолыг баталсан байна. Мөн Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу энэ есдүгээр сард шинжлэх ухааны байгууллагуудын улсын зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулахаар болсон байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Санаа зовох юм - 64.119.26.12019-08-14 18:02:59

Монголоос хулгайлсан түүхийн ховор олдворуудыг эргүүлж авчихмаар юм.