Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн хуралд оролцоно

МАН-ын бүлэг өнөөдөр /2019.08.14/ 14.30 цагт хуралдахаар товложээ. Бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох юм байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал болон МАН-ын бүлгийн өргөн барьсан төслүүдийн зарим саналуудыг хэлэлцэх юм байна.

Үндсэн хуулийн асуудлаар ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин ярихдаа “Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд нийт 49 санал байгаа. Түүнээс ихэнх дээр нь ойлголцсон. Ерөнхийлөгч татах саналуудаа татчихсан. Жишээ нь Монгол банктай холбоотой асуудал, Орон нутгийн нутгийн удирдлагатай холбоотой,  шүүхтэй холбоотой хэд хэдэн саналуудаа татсан. Нийлүүлээд найруулчихъя гэсэн саналуудаа нийлүүлээд найруулсан. Дахиад сайн ярилцах ёстой гурав дөрвөн зүйл байна. Гишүүдийн тоо, хэдэн жилээр сонгогдох асуудал, мөн сонгуулийн холимог тогтолцоо гэх мэт гурав дөрвөн асуудал байна.” гэсэн билээ.

Сэтгэгдэл бичих