Ё.Баатарбилэг: Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа 13 мянган дипломыг чөлөөлнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сургалтын төлбөрийн зээл чөлөөлөлт зэрэг багц асуудлыг хэлэлцүүлж, зарим шийдвэрүүдийг гаргалаа.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, "Боловсролын зээлийн сангаас дотоод, гадаадын их дээд сургуулиудад суралцагчдад боловсролын зээл олгодог. 2004-2016 оны хооронд дотоодын их дээд сургуульд Боловсролын зээлийн сангаас зээл авч зээл авч суралцсан, гэрээний үүргээ биелүүлсэн иргэдийг зээлийг төрөөс чөлөөлөх асуудал яригдаж, УИХ-д өргөн барихаар тогтлоо. Хэрэв дэмжигдвэл, гэрээний үүргээ биелүүлж, нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг чөлөөлж, дипломыг олгох боломжтой болно. Одоогоор боловсролын зээлийн санд 13 мянга гаруй хүний диплом хадгалагдаж байна. Энэ нь нийтдээ 16 тэрбум төгрөгийн өртөгтэй. Тухайн үеийнхээ сургалтын төлбөрөөс хамаараад дунджаар 500,000-1,000,000 гаруй төгрөгийн зээлтэй байсан" гэдгийг онцлов.

Сэтгэгдэл бичих