Согтуудаа унадаг дугуй унаж яваад машинд мөргүүлжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр /2019.08.13/ нийт зам тээврийн ослын шинжтэй 177 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд есөн  хүн гэмтэж бэртсэний дөрөв нь бага насны  хүүхэд байжээ. Сүүлийн үед явган хүний гарцаар гарч буй явган зорчигч нарыг мөргөж гэмтээх зам тээврийн осол ихсэж байгаа  тул иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас  анхааруулж байна. 

Мөн энэ сарын 12-ны өдрийн 17,50 цагийн орчимд Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол улсын  гудамж, Мандала хотхоны урд замд Тоёото приус маркийн автомашины жолооч С нь унадаг дугуй унаж явсан 15 настай, эрэгтэй Б-г мөргөсөн байна.  Унадаг дугуй унаж яван Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь цагдаагийн байгууллагын шалгалтын явцад тогтоогджээ.

Сэтгэгдэл бичих