Жүжигчин С.Ариунбямба Хятадын түүхэн ОАК-д дүр бүтээжээ

Содура, Аравт, Луйвар, Үргээлэг, 2000 зэрэг кино бүтээлүүдээрээ авьяас чадвараа харуулж, олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин С.Ариунбямба Хятадын түүхэн сэдэвтэй олон ангит уран сайхны кинонд дүр бүтээжээ. Өвөрмөц төрх, онцгой чадвараараа ард түмний хайртай жүжигчдийн нэг болсон С.Ариунбямба Хятадын түүхэн бүтээлд монгол хүний дүрийг бүтээснээр онцлог ажээ. "The Longest Day in Changan" нэртэй 48 ангитай цуврал зургадугаар сарын 27-ны өдрөөс  эхлэн Хятададын зах зээлд цацагдаж эхэлсэн байна.

Paw студийн бүтээл, найруулагч Cao Dun-ы ажилласан цуврал киног зохиолч Мa Boyong-ийн "The Longest Day in Changan" түүхэн романаас сэдэвчлэн бүтээжээ. Цувралд 618-907 оны хооронд оршин тогтнож байсан Тан гүрний нийслэл Чанган хот дахь халдлагыг зогсоож буй талаар гардаг аж. Бүтээлийн Монгол талын дүрд монгол хүн тоглосноос гадна түрэг хүний дүрд мөн түрэг гаралтай жүжигчдийг тоглуулснаар илүү бодитой, үзэгчдийг тухайн цаг үед аваачсан мэт сэтгэгдэл төрүүлнэ гэж найруулагчид, уран бүтээлчид үзжээ. Чанган нь 700-аад оны үед дэлхийн хамгийн том хотод тооцогддог байжээ.

Сэтгэгдэл бичих