Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Баасан
2021-01-29
-5°
-15°
Бямба
2021-01-30
-3°
-13°
Ням
2021-01-31
-5°
-14°
Даваа
2021-02-01
-5°
-17°
Мягмар
2021-02-02
-4°
-16°
2021 оны 01 сарын 28, Пүрэв
Эрүүлжүүлэх байранд ашиглах тоног төхөөрөмжүүдийг хүлээн авчээ

Эрүүлжүүлэх байранд ашиглах тоног төхөөрөмжүүдийг хүлээн авчээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2019-08-14 09:37:00

Хууль зүй, дотоод хэргийн яамны “Архидан согтуурахтай тэмцэх сан”-гийн хөрөнгөөр “Еврофарм” ХХК-ий нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээн авах үйл ажиллагаа өчигдөр боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн алба, Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат, “Еврофарм” ХХК-ий ажилтан, алба хаагчид оролцлоо.

Уг тоног төхөөрөмжүүдийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд ашиглах бөгөөд эмнэлгийн хэрэгсэл ариутгагч автоклав, эмийн хөргөгч, ариутгалын дизкамер, даралтын аппарат, сахарын аппарат, сахарын оношлуурын тест зэрэг 6 нэр төрлийн 191 ширхэг тоног төхөөрөмжийг хүлээн авчээ.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2019-08-14 09:37:00

Сэтгэгдэл бичих