Алба хаагчид Киргиз улсад сургалтад хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын яам хоорондын “Харилцан ойлголцлын Санамж бичгийг хэрэгжүүлэх 2017-2022 оны хамтын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд “Уулын аврах ажиллагааны дадлага, сургалт”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдлаа.

Бүгд найрамдах Киргиз улсын Бишкек хотноо зохион байгуулагдсан тус сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч оролцсон юм.

Сургалтаар уулын аврах ажиллагаанд хэрэглэгддэг багаж, тоног төхөөрөмжийн талаар танхимын сургалт зохион байгуулж, өндөр уулан дээр аврах ажиллагаа явуулах, олс зангидах зэрэг дадлага сургуулийг хийсэн байна.

Мөн энэ үеэр сургалтад хамрагдсан алба хаагчид 4450 м өндөр “Пик Бокс” уулын оргилд гарч, эх орныхоо болоод Онцгой байдлын байгууллагын тугийг мандууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих