Гэртээ ганцаараа үлдсэн хоёр настай хүү алга болжээ

Ховд аймгийн Ховд  сумын Баянбулаг багийн “Бугатын-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т тус сумын харьяат малчин Н-ийн хоёр настай хүүхэд сураггүй алга болжээ.

Тодруулбал 08.13-ны өдрийн 15:00 цагийн орчим гэрийнхэн нь малдаа явах үед гэртээ ганцаараа үлдсэн байна.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашин,  аймгийн Цагдаагийн газрын 15 алба хаагч, 2 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 6 ажилтан, 1 автомашин, нийт 28 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч одоо хүртэлл хүүг олоогүй байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих