Путин есдүгээр сарын 3-нд Монголд айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад есдүгээр 3-нд нэг өдөр саатахаар болсон байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “ОХУ-ын Ерөнхийлөгч Путин есдүгээр сарын 3-нд айлчилна. Түүний маргааш нь Алс Дорнодын эдийн засгийн форумд ирсэн зочдоо угтах учир 3-ныхаа орой нь буцна. Манай Ерөнхийлөгч мөн есдүгээр сарын 4-ний өглөө ниснэ. Гэхдээ Халх голын ой есдүгээр сарын 3-ныхаа өдөр болох юм биш. Өмнөх болон дараагийн долоо хоногт нь болно. Их олон үйл явдал болно.Түүний оргил нь есдүгээр сарын 3-ны өдөр байх юм” гэсэн тайлбар өгчээ.  Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хоёр улс өргөн хүрээнд тэмдэглэн өнөгрүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд наймдугаар сарын 26-нд А.В.Александровын нэрэмжит Оросын армийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид манай улсад хүрэлцэн ирэх юм. Тус чуулгын тоглолт наймдугаар сарын 28-нд Сүхбаатарын талбайд болно. Мөн Игорь Моисеевын нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулгы тоглолт, ёслолын жагсаал, буудлага хийх, нисэх хүчний үзүүлэх тоглолт, хоёр орны цэргийн дуучид, бүжигчдийн хамтарсан концерт, хүүхэд залуусын тойрон аяллыг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Od. - 182.160.35.472019-08-14 08:30:00

Manai ulsiin hadam aav ireh ni ee! Hud maani dahin gerlesen ym bnshdee. Bi medeegui ongorch, harin ta buhen mini medsen bailgui dee. Henii ohin hentei gerlechihev ee?