Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өглөө 09:00 цагт эхэлсэн шүүх хурал 13:00-14:00 цагт завсарлаад оржээ.

Өчигдөр 09:00 цагт эхэлсэн шүүх хурлын үеэр шүүхийн гадаа Б.Хурцыг өмгөөлсөн болон буруутгасан иргэдийн жагсаал болж байсан бол өнөөдөр харьцангуй тайван байна.

Б.Хурц нарын есөн хүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаад байгаа юм.

Сэтгэгдэл бичих