Цэцээ гүнд төөрсөн БНСУ-ын иргэн эсэн мэнд олджээ

Богд-Хан уулын Цэцээ гүний оргил өөд явган аялал хийж явсан БНСУ-ын иргэн төөрч сураггүй алга болсон талаар наймдугаар сарын 11-ны өдөр мэдээлсэн. Тэгвэл  БНСУ-ын иргэн, 61 настай эмэгтэй Л нь өчигдөр /2019.08.12/  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Скай Ресорт” цанын баазад өөрөө эсэн мэнд иржээ. Түүний алга болсноос хойш  Төв аймгийн Онцгой байдлын газар, Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид үнэрч нохойн хамт хайж байсан юм. Тэрбээр эсэн мэнд байгаа тухайгаа нөхрийнхөө гар утсанд мсж илгээн, удалгүй “Скай Ресорт” цанын баазад өөрөө эсэн мэнд ирсэн аж.

Сэтгэгдэл бичих