Хятадын нүүрсний импорт өнгөрсөн сард 21 хувиар нэмэгджээ

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээллээс харвал өнгөрсөн долоодугаар сард нүүрсний импорт нь 21 хувиар өсөж 32.8 сая тоннд хүрсэн байна. Хятадад 7-8 дугаар сард тохиодог хэт халалтын үеэр томоохон орон сууц, өндөр барилга байгууламж агааржуулах төхөөрөмж хэрэглэх нь нэмэгддэг тул цахилгаан станцын нүүрсний эрэлтийг нэмэгдүүлдэг нь ийнхүү нөлөөлжээ.

БНХАУ дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлдэг улс юм. Он гарснаас хойш эхний долоон сарын байдлаар тус улсад нийтдээ 187.3 сая тонн нүүрс шатаасан судалгаа гарчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос даруй долоон хувиар өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн зургаадугаар сард Хятадын нүүрсний импорт 10 гаруй хувиар унасан нь Австралитай үүсгэсэн импортын маргаан, АНУ-тай үүсгэсэн худалдааны маргааны улмаас ийнхүү унаад байсан юм.

Сэтгэгдэл бичих