АТГ-аас "Түрээсийн орон сууц"-тай холбоотойгоор С.Амарсайханд зөвлөмж хүргүүллээ

"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан.

Албан мэдээллээр түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 35058 иргэн бүртгүүлсэн байгаа юм. Үүнээс “Залуу гэр бүл” ангилалд 4443, “Төрийн албан хаагч” ангилалд 6542, “Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч” ангилалд 9549, “18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл” ангилалд 960, “Өрх толгойлсон эцэг, эх” ангилалд 3148, “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан” ангилалд 7166, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд 3134, “Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн” ангилалд 116 иргэн бүртгүүлжээ.

Тэгвэл дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд өнгөрсөн долоо хоногт /2019.08.09/ зөвлөмж хүргүүлсэн байна.

Зөвлөмжид иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тусгажээ.

Сэтгэгдэл бичих