Өмнөговь аймгийн 66 иргэн хоолонд хорджээ

"Өмнөговь аймгийн 66 иргэн хоолны хордлого буюу САЛЕМЛЁЗ хэмээх гэдэсний халдвараар өвчилж 20 хүн нь тус аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. 

Энэ талаар бид Өмнөговь аймгийн БОЭТ-өөс тодруулахад, "Хүмүүсийн биеийн байдал гайгүй байгаа. Онц хүнд хүн байхгүй. Өнөөдөр өглөө ХӨСҮТ-өөс хоёр халдвар судлагчтай, хоёр эмчтэй баг ирсэн, манай аймагт ажиллаж байна. Одоогоор хордлогын шалтгаан тодорхой болоогүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх хариултыг өглөө.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

од - 66.181.191.2542019-08-13 11:55:05

урдаас хортой хүнс аваад байвал аймгаараа хордоно