Хонг Конгийн нисэх буудалд жагсаал болсны улмаас бүх нислэгийг хойшлуулжээ


            Хонг Конгийн олон улсын нисэх буудалд олон арван мянган хүн оролцсон жагсаал болсны улмаас нисэх буудлын удирдлага өчигдрийн бүх нислэгийг хойшлуулахад хүрсэн тухай “ВВС” агентлаг мэдээлж байна.

            Хонг Конгийн нисэх буудал нь ачаа тээвэрлэлтээр дэлхийд тэргүүлдэг, зорчигч тээвэрлэлтээр наймд ордог ажээ.

            Хонг Конгт гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг Хятадад хүлээлгэн өгөх тухай хуулийг эсэргүүцсэн жагсаал арав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Хонг Конгийн удирдлага иргэдийн эсэргүүцлээс үүдэн тус хуулийг батлахыг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан ч жагсагчид хуулийг бүрмөсөн цуцлахыг шаардаж байгаа аж.

Сүүлийн үед жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарах нь ихэсч, цагдаа нарын хэт түрэмгий үйлдлүүдийг иргэд буруушаах болжээ.

Н.Түвшин

            

Сэтгэгдэл бичих