Улсын аварга Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн хэмээн МҮБХ үзжээ

Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороонд шаардлага хүргүүллээ. Шаардлагадаа "Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна" гэжээ.

Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Шаардлага хүргүүлэх нь:

"Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Энхтөгс овогтой Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байна.

Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо, хорооны дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ашиг сонирхлын зөрчил бүхий дархан аварга, МҮБХ-г төлөөлөх эрхгүй хэсэг бүлэг этгээдүүд тодорхой зорилготойгоор БНСУ-аас ирсэн допингийн шинжилгээний хариуг нуун дарагдуулж, өөрчлөхөөр санаархаж, Монголын Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль, Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд байхгүй “...Б сорьцын шинжилгээний хариуг иртэл допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлаж болохгүй...” гэж илт үндэслэлгүй худал тайлбар хийж нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг Монголын Үндэсний Бөхийн Холбоо эсэргүүцэж байна.

Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна.

  1. Э.Оюунболдыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнээс уулчлалт гуйлгуулах
  2. Э.Оюунболдын ес давсныг хүчингүй болгож, аварга цолыг хурааж, улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА цол олгох
  3. Э.Оюунболдын найм давсныг хүчингүй болгож, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, ҮЛЭМЖ БАДРАХ чимэг олгох
  4. Э.Оюунболдын долоо давсныг хүчингүй болгож, улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, УЛСЫН ЗААН цол олгох
  5. Э.Оюунболдын зургаа давсныг хүчингүй болгож, улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, УЛСЫН ХАРЦАГА цол олгох
  6. Э.Оюунболдын тав давсныг хүчингүй болгож, аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН цол олгох
  7. Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох
  8. Э.Оюунболдын түрүү бөхийн бай, шагналуудын хураан авах
  9. Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилээр хасах

Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Комиссын дарга допинг буюу хориотой бодис хэрэглэн барилдаж, ард түмнийг хууран мэхэлж, шударгаар барилдсан олон бөхчүүдийг хичээл зүтгэлийг үгүй хийсэн Э.Оюунболдын нэрийг ард түмэнд зарлахгүй байгааг шударга бус гэж үзэж байна. Мөн Улсын Бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгосон тамга, гэрчилгээ ашиглан өөрийгөө МҮБХ-ны тэргүүн гэж бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмнийг хууран мэхэлж, дургүй бөхөө допингчин болгодог, хүссэн бөхийнхөө шинжилгээг өөрчилдөг Э.Оюунболдын багш, дархан аварга гэх эрхмээс Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй уулзаж, тэдэнд нөлөөлж, Э.Оюунболдын допингийн шинжилгээний дээж, хариуг өөрчлөхөөр завдаж байгаа хууль бус ажиллагаа, олон жилийн турш хийсэн допингийн хууль бус бизнесээ зогсоохыг шаардаж байна.

Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо нь бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хуурч допинг буюу хориотой бодис хэрэглэж барилдсан Э.Оюунболдод шударгаар хариуцлага тооцохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж, хохирсон бөхчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Захиргааны Хэргийн Шүүх, Авилгатай Тэмцэх Газарт хандах болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Ойрдын цорос - 122.201.31.482019-09-01 13:00:00

Za yahaw halh gj uursdiiguu duwiilgusun heden hooson tarhitai lalruud ta nar hedii hurtel ene heden tsuuhun ugsaatnaa haraah gsiin muu archaagvi huwia bodson golognvvd min! ta nariin uudulj giigvvlsen haa baina! adilhan aawiin hvvhdvvd shudargaar barildaj baihad , busdiigaa huurch mehleed nvden deer chin hamag bulain ilerchheed baihad umuurch haatsailaad baidag hogiin lalruud ta nar shudraga es gej yrihaasaa ichij amidar!!! Shudraga baij chadahgvi shogiin golognvvd! doping ouynboldtoigoo zailaarai mongoloos, aa bas mongol gdg neriig tanarshig lalruud zvvh erh baihgvi za yu! huwia hicheesen lalaruud min! Hujaagiin erliiz halh orontsoguud l vrgelj ene heden yastanuudaa eldweer doromjilj doosh n hiine bid nariig tegeed barna gj bodoj baiwal sachii chin hurehgvi shu lalruud min! (medeej sain halh humuus zunduu baigaa ter humuust handaagvi bolno!)

- 103.212.117.128Өчигдөр

Orhon - 202.126.88.149Өчигдөр

Aa yadgiin er hvn 1aldaal biz ereg 1nuraal biz Oyunboldoo øødrøg bai yaadgiin

zochin - 202.131.249.56Уржигдар

Содномдоржийг хаяхаар нь гайхаад байсан умаа.Түрүүлэх бөх аргагүй өөр юм байна гээд байсан өөр юм байсан юм байна л да

Дэлхий харж бгаа - 202.9.43.191Уржигдар

Бөх бол спорт Допингтой эвлэрч увс халхаар халхавчилж нууж өнгөрүүлвэл Монгол улс дэлхийн спортын тавцагаас арчигдана шүү

ардууд - 59.153.114.53Уржигдар

Увсынхан урдаас зохион байгуулсан юм бишүү Батсуурь их л амархан тахимаа өгсөн шүү уул тэр ингэх хүн биш учиртай л байх Халхууд ямар нэгэн аргаар хулхидуулсан юм шиг байна даа

zochin - 202.179.25.113Уржигдар

Хэнтийнхэн хээгүй хэний ч өвөрт хамаагүй ордог гэдэг хахаха

Irgen - 66.181.161.46Уржигдар

Daan ch arao ll tasarhai bsan daa

Mongol - 43.242.243.188Уржигдар

Муу Увсын хазгай хэлтнууд дандаа ингэж монголыг алалцуулдаг