Оюутан цагдаа нар албаа дуусгав

Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хѳтѳлбѳрийн хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, хаалтаа хийлээ.

“Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажилласан юм. Өнгөрсөн зургадугаар сарын 3-нд хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт нийт 60 оюутан бүртгүүлснээс 40 оюутан гадаад, дотоодын жуулчдын аюулгүй байдлыг хангах үүргийг биелүүлж ажилласан билээ.

Сэтгэгдэл бичих