“Лекима” хар салхинаар амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадын баруун өмнөд хэсгийн Анхой, Фужян, Зянсу, Жезян мужууд болон Шанхай хот далайн асар хүчтэй “Лекима” хар салхинд өртсөн билээ.

Далайн хар салхинаар амь үрэгдсдийн тоо нэмэгдсээр 32-т хүрч, 16 хүн сураггүй алга болоод буй тухай “ВВС” агентлаг уламжилж байна. Жезян мужийн Венжоу хотод аадар борооны улмаас хөрс нурснаар хамгийн их хүн амь насаа алджээ.

Зөвхөн Жезян мужид 34 мянган байшин нурж, тариалангийн талбай бараг тэр чигтээ үерт автжээ. “Лекима” хар салхи урьдчилсан тооцоогоор 14.57 тэрбум юанийн хохирол учруулаад байгаа аж.

Эрчээ алдсан “Лекима” хар салхи одоо Хятадын зүүн өмнөд мужуудыг нөмрөөд байна.

Н.Түвшин 

Сэтгэгдэл бичих