Рок дуучин Оззи Осборныг генийн мутант болохыг тогтоожээ


            Black Sabbath” хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг, Их Британийн алдарт рок дуучин Оззи Осборны генд өвөрмөц мутац буюу өөрчлөлт илэрсэн тухай АНУ-ын Индианы их сургуулийн Анагаах ухааны институтын профессор Билл Салливан мэдээлснийг “New York Post” сонин уламжилжээ.   

            Билл Салливан хэлэхдээ, “Оззи Осборн үнэхээр генийн мутант. Эрдэмтэд түүний ДНХ-д шинжилгээ хийгээд урьд өмнө тохиолдож байгаагүй генийн өвөрмөц өөрчлөлттэй болохыг нь тогтоосон юм. Тэрхүү мутацийн ачаар Оззи Осборн архи их хэмжээгээр уусан ч ер согтдоггүй байна” гэжээ.

            Билл Салливаны үзэж буйгаар янз бүрийн генийн мутац хүмүүсийн биеэ авч явах байдалд нөлөөлдөг аж. Генийн мутацаар зарим хүн чихэрлэг бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг бол зарим нь кофегоос хэт хамааралтай болдог аж. Генийн өөрчлөлт хүний сэтгэл хөдлөл, сексийн чалх төдийгүй улс төрийн үзэл бодолд нөлөөлдөг гэнэ.

Н.Түвшин

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

мх - 103.206.195.2302019-08-14 11:48:14

Оззи Осборн архи их хэмжээгээр уусан ч ер согтдоггүй байна” гэжээ. KKK

Зочин - 103.229.123.2082019-08-12 12:31:08

МАРТАГДЧИХ ГЭЭД ӨӨРИЙГӨӨ САНУУЛАХ ХУДАЛ СЕНСААЦ .

Зочин - 103.229.123.2082019-08-12 12:31:08

МАРТАГДЧИХ ГЭЭД ӨӨРИЙГӨӨ САНУУЛАХ ХУДАЛ СЕНСААЦ .