Лекима” хар салхинд өртсөн Хятадад 22 хүн амь үрэгджээ


Хятадын зүүн өмнөд хэсгийг нөмөрсөн асар хүчтэй“Лекима” далайн хар салхинаас үүдэн 22 хүн амь үрэгдэж, 15 хүн сураггүй алга болсон тухай “Шинхуа” агентлаг мэдээлжээ. 200 гаруй орон сууцны барилга бүрэн нурж, мянга орчим барилга эвдэрсэн байна. 

Салхины эрч секундэд 50 метрт хүрч байсан ба Хятадын Анхой, Фужиан, Зянсу, Чезян мужууд болон Шанхай хотыг нөмөрчээ. Иргэний агаарын 500 гаруй нислэгийг хойшлуулж, төмөр ба авто замын хөдөлгөөнийг зогсооход хүрчээ. 

Асар уудам газар нутаг усаар бүрэн бүслэгдсэн ба аврагчид тэнд хүрэх боломжгүйд хүрч, зарим газар аадар бороо үргэлжлэн орсоор байгаа аж.

Хятадын удирдлага цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авч хар салхинд өртөх бүсээс сая гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлж, аврагчдыг бэлэн байдалд оруулаагүй бол гарз хохирол хавьгүй их байх байжээ. 

Н.Түвшин

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 150.129.142.1282019-08-12 07:59:12

О.р у.х х.тэй

Зочин - 150.129.142.1282019-08-12 07:59:12

О.р у.х х.тэй